2011-03-09
Эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө
Таны хүүхдийг хэн нэгэн сонсохоос өмнө та өөрөө хүүхдээ сонс
Нийгэмд гарах хамгийн том асуудлуудын нэг бол хүмүүсийн нэг нэгийгээ сонсдоггүй байдал гэж би бодож байна.Хэн ч бусдыг сонсдоггүй.Хүн бүхэн “Үргэлж би яръя”гэдэг.Гэтэл бурхан,хүмүүст хоёр чих нэг ам заяасан,хоёр удаа сонсоод нэг удаа ярь гэж.Сонсох ийм л чухал зүйл юм. Үүний тулд: Хүүхдүүдээ анхааралтай сонс.Хүүхэдтэйгээ харц тулгаран,анхаарлаа түүнд төвлөрүүлсэн үед “чи миний хувьд маш чухал,үг яриа ба бодол санаа минь амьдралыг минь илүү их утга учиртай болгодог” гэсэн утгыг илэрхийлнэ. Анхаарал халамжаа биеийн хэлээр илэрхийл.Сэтгэлийн болон биеийн хэлийн илэрхийлж буй утга маш чухал байдаг.Хүүхдүүддээ бие сэтгэлээрээ тэднийг хүндэтгэж байгаагаа илэрхийлэн харуул. Зайлшгүй хэрэгтэй,хүлээж байгаа тэр үгийг давтан онцлон хэл.Сонсож ойлгож байгаагаа мэдүүлэх боломж бүрдүүл.Гэтэл хүүхэд чинь бодсоноороо ба өөрийнхөөрөө дахин давтвал анхаарлаа хандуулж,түүнийг илүү ойлгож байгаагаа илэрхийл. Энд эдгээр өгүүлбэрийг хэрэглэ:”Миний ойлгосноор...Ингэж хэлэхийг хүсч байна ...”гэх мэт... Хүүхдийнхээ яриаг бүү таслаарай.Хүүхэд чинь ярьж байгаа зүйлээ заавал дуусгаг.Та бодож байгаа зүйлээрээ үгийг нь таслах эсвэл түүний өгүүлбэрийг та дуусгах нь харилцааг таслах хамгийн амархан арга зам. Эхлээд хүүхэд чинь яриг.Та эхлээд түүнийг сонс. Хүүхэдтэйгээ ойлголцдоггүй гэж гомдоллосон нэгэн аав ийнхүү ярьсан юм. “Багш минь би хүүгээ ер ойлгохоо байлаа.Яагаад ч юм мэдэхгүй намайг огт сонсохгүй юм.”Энэ өгүүлбэрийг дахин нэг уншицгаая. “Багш минь би хүүгээ ер ойлгохоо байлаа.Яагаад ч юм мэдэхгүй намайг огт сонсохгүй юм.” Та бодоод үздээ,аав нь хүүгээ ойлгохгүй байна гэнэ: Яагаад гэвэл хүү аавыгаа сонсохгүй байна гэнэ. Хайрт эцэг эхчүүдээ ,аливаа хүнийг ойлгохын тулд бид тэднийг сонсох ёстой биш гэж үү? Энд аав нь хүүгээ сонсохгүйгээр ойлгохыг хичээж байна. Бодол санаагаа ойлгомжтойгоор илэрхийл.Хуурмаг,шууд бус өгүүлбэр бүү хэрэглэ.Ойлгуулахыг хүссэн зүйлээ ойлгомжтойгоор тайлбарла.Тэр тань шиг үгийн цаад утгыг бодохгүй байж мэднэ.Ярилцахдаа бие биеэ харилцан ойлгож,хүндэтгэж,хайрлаж,магтаж байх хэрэгтэй.Сонсох нь хайрлах гэсэн үг болохыг бүү март.Ярилцах нь ямар нэгэн зүйлийг хайртай хүмүүстэйгээ хуваалцах гэсэн үг,гэвч сонсох нь түүнийг хүндэтгэх хүндэтгэл юм. Тиймээс ухаантай эцэг эхчүүд,юу ч болсон хүүхдийнхээ өдөржингөө хийж өнгөрүүлсэн зүйлийг үнэн сэтгэлээсээ сонсохыг хэзээ ч хойш нь тавьдаггүй хүмүүс юм.Сайн сонсох нь өөрийгөө бусдын оронд тавьж ойлгох,цаад хүнээ үнэн сэтгэлээсээ хүндэтгэх чадвар юм. Тиймээс та хүүхдээ анхааралтай сонсож,”Юу хэлэх гэж байгааг нь мэдэрч, Ойлгож байна, Гайхамшигтай, Бурхан минь,Тийм үү?,Ямар гоё юм бэ?, гэх мэт үгсийг хэлэхээс илүү сайхан баталгаа өгч чадахгүй. Хүүхдүүдээ та сонсохгүй бол тэд өөрсдийгөө сонсох хэн нэгнийг заавал олох болно гэдгийг бүү мартаарай.
Бичсэн: AzjargalL | цаг: 15:48 | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


na
my bagsh goy bolg naisen bna
Бичсэн: bat-erdene (зочин) цаг: 15:08, 2011-03-19 | Холбоос | |


ээждээ уншуулсан
ээждээ би уншуулсан ярзайтал инээх тэгсэн чинь ээж маань намайг зохиж аваад энэ багш шигээ унхаатай болоорой гэнээ улайх
Бичсэн: MaRLa (зочин) цаг: 18:41, 2011-03-10 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax