2011-03-07
Элементийг яагаад элемент гэх болсон бэ?
Зарим талаар химийн түүхчдийн дунд нэгдмэл үзэл бодол байхгүй боловч их,бага ч гэсэн үнэмшмээр саналууд байдаг юм.Учир нь юунд вэ гэвэл эрт дээр үед "Элемент" гэдэг ойлголт нь өөрийн агуулгаараа химийн элемент гэдэг өнөөгийн ойлголтоос арай өргөн утгатай байжээ.Тэр нь үлэмж хэмжээгээр гүн ухааны шинж чанартай байв.Дэвшүүлж буй таамаглалын нэг нь дараах зүйлд оршино.Үүнд:элемент гэдэг үг нь латин хэлний цагаан толгойн L ,M ,N ,T гэсэн үсгүүдээс үүсч түүнийг уншихад "эль"-"эм"-"эн"-тэ" буюу элементе гэсэн үг юм.Эрдэмтэд энэхүү аргаар элемент гэдэг үгийг үүсгээд хэрэв үг,үсгүүдээс бүрддэг бол янз...