2011-04-08
8-р ангийн гэрийн даалгавар
  1.  17,6г төмрийн сульфид хичнээн моль болох вэ?
  2. 0,5 моль ус хичнээн грамм болох вэ?
  3. 800 г төмрийн (III)оксидын найрлагад хичнээн грамм төмөр байх вэ?
  4. 32,43%Na,  22,55% хүхэр, 45,02% хүчилтөрөгч агуулсан нэгдлийн томьёог олж,нэрлэ.
  5. 42,34г ханасан уусмалд 7,28г бодис агуулагдаж байгаа бол уусмалын %-ийн концентраци ба уусах чанарыг ол.
2011-04-04
9-р ангийн амралтын даалгавар
  1. Инерт хийнүүд
  2. Галоген (хлор түүний нэгдлүүд)
  3. Хүхэр түүний нэгдлүүд
  4. Азот түүний нэгдлүүд
  5. Фосфор түүний нэгдлүүд
  6. Цахиур түүний нэгдлүүд   сэдвүүдийг элемент судлах төлөвлөгөөнийхөө дагуу уншиж судлан шүүлэгтээ бэлдэнэ үү,Шүүлэг 4р сарын 3р долоо хоногт авах болно.

2011-03-31
10-р ангийн амралтын даалгавар

1.    Кальцийн карбонат ба кальцийн оксидын 0,9 г холимгийг улайсгахад 0,68г кальцийн оксид үүсчээ.Анхны холимог дахь кальцийн карбонат ба кальцийн оксидын хэмжээг ол.

2.    Азот ба хүхэрлэг хийн 3,36л (х.н) холимгийг натрийн гидроксидын уусмал дундуур нэвтрүүлэхэд  уусмалын жин 6,4 граммаар нэмэгдэв.Өгөгдсөн хийн холимог дахь хий тус бүрийн эзлэх хувийг ол.

3.    Кальцийн оксид ба барийн оксидын 2,09г холимгийг усанд уусгаж үүссэн уусмал дундуур хүрэлцэхүйц хэмжээний нүүрсхүчлийн хийг нэвтрүүлэхэд  2,97г тунадас буужээ.Анхны холимог дахь оксид тус бүрийн хэмжээг ол.

4.    Хөнгөнцагаан ба зэсийн...

2011-03-13
8-р ангийн жишиг даалгавар

8-Мэдлэг сорих жишиг даалгаварууд 8-р анги

Хувилбар 1

Химийн элемент хүхрийн:

a.     Протон нейтрон,электронын тодорхойл

b.    Электрон бүрхүүлийн бүтэц,электрон байгууламжийн томьёо графикийг зур.

c.     Исэлдлийн зэргийг тодорхойл.

d.    Элементийн шинж чанарыг тодорхойлж,ангил.

e.     Устөргөчит ба хүчилтөрөгчит нэгдлийн томьёог бич.

Хувилбар 2

Na, S, Fe элементүүдийн:

a.     Үелэх системд эзлэх байршлыг тодорхойл.

b.    Металл ба металл бишийн аль нь вэ?

c.     Атомын бүрэлдэхүүн хэсгүүдийг тодорхойл./протон,нейтрон,электрон/

d.    Электрон бүрхүүлийн бүтцийг зур.

e.     Эл...

2011-03-10
9-р ангийн шалгалтын даалгаварууд

 Билет №1

1.Химийн элементийн ангилал (s, p элементүүд)

2.Дараах бүдүүвчийн дагуу явагдах урвалын тэгшитгэл бич.

                S-→SO2-→SO3-→H2SO4-→BaSO4

3.10% ийн 250 г сахарын уусмал бэлтгэхийн хэдэн грамм сахар ба ус хэрэгтэй вэ?

Билет №2

1.Атомын бүтэц (зурж тайлбарла)

2. Дараах бүдүүвчийн дагуу явагдах урвалын тэгшитгэл бич

               C-→CO2-→H2CO3-→CaCO3-→CaO

3.20% ийн 300 г уусмалд агуулагдах бодисын хэмжээг ол.

Билет №3

1.Үелэх хууль ,үелэх систем

2. Дараах бүдүүвчийн дагуу явагдах урвалын тэгшитгэл бич.

                N2-→NO-→NO2-→HNO3-→KNO3-→KNO2

3.20% ийн 0,5л уусмал бэлтгэхэд хэдэн гра...

2011-03-08
Захиралын нэрэмжит БУ-ны шалгалтын асуултууд (9-р анги)
  1. .Атомын бүтэц(жишээгээр тайлбарлах)
  2. Үелэх хууль үелэх системийн тухай
  3. Химийн холбооны тухай
  4. Ковалент холбоо
  5. Ионы холбоо
  6. Талст оронт тор
  7. Нүүрстөрөгч түүний нэгдлүүд
  8. Цахиур түүний нэгдлүүд
  9. Азот түүний нэгдлүүд
  10. Фосфор түүний нэгдлүүд
  11. Хүхэр түүний нэгдлүүд
  12. Галогенуудын ерөнхий шинж  Хлор
  13. Металлуудын ерөнхий шинж
  14. Шүлтийн металлууд (Na)
  15. Газрын шүлтийн металлууд (Ca)
  16. Хөнгөнцагаан түүний нэгдлүүд

...
2011-03-02
9,11-р ангийн сурагчдын анхааралд
Байгалийн Ухааны хичээлээр шалгалт авах тул хичээлээ уншиж шалгалтандаа бэлдэцгээнэ үү