2011-03-31
10-р ангийн амралтын даалгавар

1.    Кальцийн карбонат ба кальцийн оксидын 0,9 г холимгийг улайсгахад 0,68г кальцийн оксид үүсчээ.Анхны холимог дахь кальцийн карбонат ба кальцийн оксидын хэмжээг ол.

2.    Азот ба хүхэрлэг хийн 3,36л (х.н) холимгийг натрийн гидроксидын уусмал дундуур нэвтрүүлэхэд  уусмалын жин 6,4 граммаар нэмэгдэв.Өгөгдсөн хийн холимог дахь хий тус бүрийн эзлэх хувийг ол.

3.    Кальцийн оксид ба барийн оксидын 2,09г холимгийг усанд уусгаж үүссэн уусмал дундуур хүрэлцэхүйц хэмжээний нүүрсхүчлийн хийг нэвтрүүлэхэд  2,97г тунадас буужээ.Анхны холимог дахь оксид тус бүрийн хэмжээг ол.

4.    Хөнгөнцагаан ба зэсийн 1г хайлшийг илүүдэл хэмжээний идэмхий калийн уусмалаар боловсруулахад 1,12л (х.н) устөрөгч ялгарчээ.хайлшийн процентийн найрлагыг тодорхойл.

5.    Хлорт натри ба хлорт калийн 2,66г холимог агуулсан уусмал дээр азот хүчлийн мөнгөний уусмалаар үйлчлэхэд 5,74 г хлорт мөнгө үүсчээ.Анхны холимогт байсан давс тус бүрийн хэмжээг ол.

6.    Нүүрстөрөгч (II)ийн оксид ба нүүрсхүчлийн хийн 20л (х.н) холимгийг хүчилтөрөгчтэй хольж тэслэхэд нийт хийн холимогийн эзэлхүүн 4литрээр багасчээ.Дээрх хийн холимог дахь нүүрсхүчлийн хийн эзлэх хувийг ол.

7.    Магни ба магнийн оксидын 10г холимгийг сулруулсан давсны хүчлээр үйлчлэхэд 5,6 л (х.н)устөрөгч ялгарчээ.Уусмалд хэдэн грамм магнийн хлорид үүссэн бэ?

8.    Нэгэн төрлийн давсны 400 грамм 42%ийн уусмал бэлтгэхийн тулд 8% ба 75%ийн уусмалуудаас тус бүр хэдэн грамм авч холих вэ?

9.    40%ийн устөрөгч ба 60%ийн угаарын хий бүхий 10кг хийн холимгийг шатаахад хичнээн грамм хүчилтөрөгч хэрэгтэй вэ?

10.  200г 4%ийн зэсийн сульфатын уусмал дээр 50г CuSO4*5H2O нэмжээ.Уусмалын процентийн концентраци хэд болж өөрчлөгдөв?

 


Бичсэн: AzjargalL | цаг: 22:18 | Даалгавар
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(31)
Сэтгэгдэл:


Даалгавраа авлаа
Бичсэн: Энхдөл (зочин) цаг: 18:46, 2012-11-25 | Холбоос | |


daalgavaraa avlaa bagshaa
гоё шүү
Бичсэн: maral 10d (зочин) цаг: 19:13, 2012-11-19 | Холбоос | |


10g enhmaa bn dalgavar sain hinee bagshaa
Бичсэн: Зочин цаг: 16:25, 2011-12-09 | Холбоос | |


daalgawraa awtsaan bagshaa hiigeed vzvvlie
Бичсэн: herlen (зочин) цаг: 13:29, 2011-04-13 | Холбоос | |


10v angi ch.selenge
ярзайтал инээх daalgavaraa avlaa
Бичсэн: Зочин цаг: 20:32, 2011-04-11 | Холбоос | |


buruu bwal zaaj uguurei ok
Бичсэн: Зочин цаг: 09:53, 2011-04-10 | Холбоос | |


10g khishigjargal
daalgawraa aali dr awsn shoo. bgshaa.... ирмэх баярлах ирмэх
Бичсэн: Зочин (зочин) цаг: 18:21, 2011-04-09 | Холбоос | |


BUKA
гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү
Бичсэн: Зочин цаг: 15:10, 2011-04-09 | Холбоос | |


BUKA
HOOH IH DAALGABAR BN SHUU GEHDEE IH GOE GOE BODLOGO BN
Бичсэн: Зочин цаг: 15:10, 2011-04-09 | Холбоос | |


10d monkhzaya
onoodor l daalgavraa avlaa bagshaa hehe баярлах тормолзох
Бичсэн: Зочин цаг: 20:13, 2011-04-06 | Холбоос | |


bagshaa opoi ch gess daalgawraa awsiishv
Бичсэн: 10g battungala (зочин) цаг: 23:39, 2011-04-05 | Холбоос | |


10b Ihbayar
Bi chadnaa chadishd. Tiim biz bagshaa
Бичсэн: Зочин цаг: 17:48, 2011-04-05 | Холбоос | |


za bagshaa ooi ch gsen daalgawaraa awlaa sn hiiigeed uzuulne хэлээ гаргах
Бичсэн: 10w ochirmaa (зочин) цаг: 14:29, 2011-04-05 | Холбоос | |


daalgavaraa avlaa.bayrlalaa bagshaa. баярлах
Бичсэн: Зочин цаг: 11:39, 2011-04-05 | Холбоос | |


daalgavraa avlaa
Бичсэн: odgerel munhgere 10g (зочин) цаг: 00:27, 2011-04-05 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax